“Minato aquls cup” олон улсын өсвөрийн уран гулгагчдын тэмцээнээс М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртлээ

“Minato aquls cup” олон улсын өсвөрийн уран гулгагчдын тэмцээнээс М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртлээ

Японы Нагояа хотод болсон 14 дэх удаагийн “Minato aquls cup” өсвөрийн уран гулгагчдын олон улсын нээлттэй тэмцээнээс Монголын тамирчид мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал, Японд ажиллаж, амьдрахын сацуу уран гулгалтаар хичээллэдэг Г.Марал-Эрдэнэ хоёр жилийн өмнөөс Монголын өсвөрийн тамирчдад уран гулгалтын сургалт явуулж эхэлсэн билээ. Тэрбээр өөрийн шавь нараас гурван тамирчныг сонгон  “Minato aquls cup” тэмцээний анхан шатны түвшинд оролцуулсан байна.

Манай тамирчдаас М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртсэн бол Э.Сүрэн, Г.Нандин-Эрдэнэ 21 дүгээр байр эзэлсэн байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө