Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёд барилдаж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дараалан давжээ. Ингэснээр одоогоор макүүчи зиндааг тэргүүлж байна.
Бэртлийн улмаас гурав, тавдугаар сарын башёг алгассан тэрбээр энэ удаа Эзэн хааны цомыг 10 дахь удаагаа хүртэх, анх удаа Нагоя башёд түрүүлэх магадлал өндөр байгаа юм. Түүний араас зургаа давж, хоёр унасан япон бөхөө Котозакүра нэхэж байгаа бол оозэки Хоошёорюү, сэкивакэ Киришима нар дөрөв унаж, дөрөв давжээ.