Өнөөдөр, маргааш төв, зүүн аймгуудын нутгаар аадар бороо орох тул болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр, маргааш төв, зүүн аймгуудын нутгаар аадар бороо орох тул болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр /2024.07.22/, маргааш баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 23-24-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 25-26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө