УИХ-ын 126 гишүүнд "Цагаан толгойн үсэг" дарааллаар Төрийн ордны өрөөг нь хуваарилж байгаа тул Т, У, Х, Ц-ээр эхэлсэн нэртэй гишүүд гадуур ажиллаж байна

УИХ-ын 126 гишүүнд "Цагаан толгойн үсэг" дарааллаар Төрийн ордны өрөөг нь хуваарилж байгаа тул Т, У, Х, Ц-ээр эхэлсэн нэртэй гишүүд гадуур ажиллаж байна

УИХ-ын 2024 оны сонгуулиар тойргоос 78, намын жагсаалтаас 48 гишүүнийг сонгож Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болсон. Тодруулбал, МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найм, Үндэсний эвсэл, Иргэний зориг нам тус бүр дөрвөн суудал авсан. 

Харин УИХ-ын 126 гишүүнийн албан өрөөг бэлдэхийн тулд Төрийн ордонд их засвар хийж, мөн тус барилгад ажилладаг зарим алба хаагчдыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд шилжүүлсэн. 

Тэгвэл УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн бараг тэн хагас нь Төрийн ордонд суух албан өрөөндөө ороогүй тус газрын ойролцоо ажил хэргээ явуулж байгаа гэх мэдээлэл байна.

Учир нь УИХ-ын 126 гишүүдийн нэрсийг А-аас Я хүртэлх цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлж Төрийн ордны албан өрөөг нь хуваарилж байгаа бөгөөд өдгөө С үсэг дээр яваа аж. Тодруулбал, А, Б, В, Г үсгээр нэр нь эхэлдэг О.Алтангэрэл, О.Амгаланбаатар, Х.Баттулга, Э.Болормаа, С.Ганбаатар зэрэг парламентын гишүүд өнөөдрийн байдлаар Төрийн ордон суух албан өрөөгөө аваад байгаа бол, С, Т, У, Х, Ц, Ч, Ш үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүд болох Б.Тулга, А.Ундрам, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн зэрэг олон хүн Төрийн ордонд суух албан өрөөндөө ороогүй байгаа аж.

Сонирхуулахад, УИХ-ын 126 гишүүнтэй болж тохиолдуулж Төрийн ордонд 12 тэрбум төгрөгийн засвар хийж, мөн УИХ-ын чуулганы танхимд Лаос Улсаас хандивласан ширээ, сандлыг байршуулсан. Мөн парламентын сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын даргаар Б.Баасандоржийг томилоод байгаа юм.