“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд тав хоног үлдлээ

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд тав хоног үлдлээ

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд тав хоног үлдлээ. Олимпын нээлтийн үйл ажиллагаа ирэх баасан гарагт буюу долоодугаар сарын 26-нд болно. 

Харин ёслолын арга хэмжээнээс өмнө буюу 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхлэх аж. Монгол Улс өнгөрсөн хугацаанд зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ. “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө