Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2024.07.18/ эхэллээ.
Тус баяр наадамд хүчит 126 бөх барилдаж байна. Үүнээс онцолбол, Цагааннуур сумын 100 жилийн ойн баяр наадамд тус сумаас төрөн гарсан Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаяр зодоглож байна. Улсын арслан Б.Орхонбаярын хувьд Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлээд байгаа билээ.