Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн баяр наадамд өнөөдөр /2024.07.18/ эхэлж буй.
Баяр наадамд 126 бөх барилдах бөгөөд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат төрөлх нутгийнхаа ойн баяр наадамд зодоглож байна. Мөн Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй өндөр цолтнууд тус баяр наадмын бөхийн барилдаанд зодоглож байгаа аж.