Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлнэ

Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлнэ

Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан.

Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Тэгвэл нам, эвсэл нь орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сарын 25-ны дотор багтаан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн юм. Мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг аудитын байгууллага ирэх сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ажээ. Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна гэж заасан байдаг билээ.