“Эрдэнэс Монгол” нэгдэл “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ

“Эрдэнэс Монгол” нэгдэл “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А\95 дугаар тушаалаар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ. 

Б.Чагнаадорж нь “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал болон “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харъяа үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд шилжин томилогдсон байна. Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэх замаар Үндэсний баялгийн санг эргэлтэд оруулахаар зорьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн шинэ Засгийн газрын эхний томилгоо нь энэ юм.