“Hipay” ХХК компани ажилтнууддаа 3-75 сая хүртэлх төгрөгийн хувьцаа эзэмшүүлж байгаагаа зарлалаа

“Hipay” ХХК компани ажилтнууддаа 3-75 сая хүртэлх төгрөгийн хувьцаа эзэмшүүлж байгаагаа зарлалаа

“Хайпэй” ХХК компанийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 20 орчим ажилтандаа 3-75 сая хүртэлх төгрөгийн хувьцаа эзэмшүүлж байгаагаа зарлалаа.

Азийн тэргүүлэгч цахим хэтэвч “Хайпэй” компани ажилтнууддаа 300 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүллээ. Тодруулбал “Хайпэй эмплойе” ХХК-аараа дамжуулан компанийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 20 орчим ажилтандаа 3 саяас 75 сая хүртэлх төгрөгийн хувьцаа эзэмшүүлж байгаагаа зарлалаа. “Хайпэй” компанийн толгой компани болох “Монголын финтек групп” ХК нь 2023 онд ESOP /Employee stock ownership plan/ хөтөлбөрийн хүрээнд “Сэндли ББСБ” ХК-ийнхаа 127 ажилтандаа нийт 420 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, тус компанийн хувьцаа эзэмшигч болгож байсан бөгөөд энэ удаа /зах зээлд тэргүүлэгч цахим хэтэвч Hipay/ “Хайпэй” компанийнхаа хувьцааг ажилтнууддаа эзэмшүүлж байна.