Цагдаагийн ахлах ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Б.Батсайхан хэт холын замын буюу 330 км туулах гүйлтээ өчигдөр /2024.07.16/ Сүхбаатарын талбайгаас эхлүүлжээ.
Түүний хувьд Цагдаагийн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж буй. Харин хөнгөн атлетикаар 8 дахь жилдээ хичээллэж байгаа аж. Тэрбээр энэ удаа төрөлх нутаг Дорноговь аймгийн Айраг сумынхаа түүхт 100 жилийн ойд очиж, оролцохоор Улаанбаатар хотын Жанжин Сүхбаатарын талбайгаас долдугаар сарын 16-ны өглөөний 8:00 цагт хөдөлж, Айраг сумандаа долдугаар сарын 20-ны өдрийн өглөөний 9:00 цагт бариандаа орохоор төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ нийтдээ таван өдөр дөрвөн шөнө гүйх бөгөөд өдөрт 60-80 км гүйхээр төлөвлөжээ.
ВИДЕО: