Монгол Чех рүү ниссэн анхны нислэгээр 234 хүн зорчжээ

Монгол Чех рүү ниссэн анхны нислэгээр 234 хүн зорчжээ

Монголын иргэний агаарын тээвэрлэгч “Eznis Airways” компани 2024 оны долдугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар - Прага - Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо албан ёсоор зарласан. Улмаар долдугаар сарын 10-ны өдөр Монголоос түүхэндээ анх удаа Чех рүү шууд нислэг үйлдэж, Прагт амжилттай газардсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл тус нислэгээр Чех улсад оршин суугаа манай улсын иргэдээс гадна Австри, Их Британи, Франц зэрэг улсаас дамжин нисэж буй иргэд зорчосн байна. Улаанбаатар-Прага чиглэлийн анхны шууд нислэгээр 81 зорчигч явсан. Харин Прага-Улаанбаатар чиглэлд 153 зорчигч зорчжээ. Агаарын харилцааны тухай Монгол-Чех улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Изинис Эйрвэйз” компани шууд нислэг үйлдэж байгаа юм.