Н.Мягмар: Нарийвчлан шинжлэх шаардлагатай дөрвөн сорьцын эзэн бөх эсвэл харваач эсэхийг одоогоор хэлэх боломжгүй /ВИДЕО/

Н.Мягмар: Нарийвчлан шинжлэх шаардлагатай дөрвөн сорьцын эзэн бөх эсвэл харваач эсэхийг одоогоор хэлэх боломжгүй /ВИДЕО/

Допингийн шинжилгээний талаар Баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар “Дөрвөн сорьцын хариу одоогоор ирээгүй. 44 сорьцын хариу гарсан байна. Тус дөрвөн шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг биш. Нарийн шинжилгээ хийх шаардлагатай сорьц гэсэн үг. Эдгээр дөрвөн сорьцоос допинг илэрсэн нь батлагдсан тохиолдолд тамирчдын нэрсийг зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авна. Одоогоор дөрвөн шинжилгээг аль нь бөх аль нь харваач гэдгийг хэлж мэдэхгүй байна. Нэрээр биш кодоороо явуулсан. Баталгаатай илэрц байхгүй. Шинжилгээ үргэлжилж байгаа. Нарийвчилсан шинжилгээний явц 14-21 хүртэл сунжрах тохиолдол байдаг” гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: