ШУУД: Германы лабораториос допинг илрээгүй 44 сорьцын хариу ирсэн. Харин дөрвөн сорьцын хариу тодорхойгүй байна

ШУУД: Германы лабораториос допинг илрээгүй 44 сорьцын хариу ирсэн. Харин дөрвөн сорьцын хариу тодорхойгүй байна

Допингийн шинжилгээний талаар Баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлэл хийж байна. 

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага допингийн шинжилгээ авч, сорьцыг энэ сарын 13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн. Улмаар шинжилгээний хариуг өчигдөр /2024.07.17/ өглөө Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл Германаас авчирсан бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүлээлгэн өгсөн юм. Энэ талаар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс допингийн шинжилгээний хариуг албан ёсоор олон нийтэд мэдээлж байна.

Тэрээр “Допингийн сорьцыг Улаанбаатарын цагаар 2024 оны долдугаар сарын 14-ний шөнийн 02:00 цагт Германд байгаа лабораторид хүргүүлсэн. Харин лаборатори долдугаар сарын 15-ны оройны 22:30 цагт 44 шинжилгээний хариуг хүргүүлсэн. Дөрвөн сорьцын хариу одоогоор ирээгүй. 44 сорьцын хариу гарсан байна. Тус дөрвөн шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг биш. Нарийн шинжилгээ хийх шаардлагатай сорьц гэсэн үг” гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: