Н.Учрал: Олон улсын жишгийн дагуу Засгийн газрын бүтэц салбарууд иргэдтэйгээ ойр, хурдтайгаар ажиллана /LIVE/

Н.Учрал: Олон улсын жишгийн дагуу Засгийн газрын бүтэц салбарууд иргэдтэйгээ ойр, хурдтайгаар ажиллана /LIVE/

Засгийн газрын хуралдаанаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайдын зүгээс хамтарсан засгийн газрын хэд хэдэн асуудлуудаар засгийн газрын гишүүдэд үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн порталийг бий болгоно. Ингэснээр яамдын бодлогын хэрэгжилтийг иргэд хянах боломжтой. Мөн цахим засаглалыг бий болгож, хүнд суртлыг бууруулах чиглэлээр албан бичиг солилцооны системийг нэгтгэхээр боллоо. Олон улсын жишгийн дагуу Засгийн газрын бүтэц салбарууд иргэдтэйгээ ойр, хурдтайгаар ажиллана. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн нэмэгдсэн хэдий  ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байна. Шинэ хуулиар яам, сайд нарын тоо нэмэгдээгүй зөвхөн шадар сайд нарын тоо нэмэгдсэн. Тиймээс яамдын орон тоог нэмэхгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: