Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг өнөөдөр олон нийтэд мэдээлнэ

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг өнөөдөр олон нийтэд мэдээлнэ

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага допингийн шинжилгээ авч, сорьцыг энэ сарын 13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл шинжилгээний хариуг өнөөдөр өглөө Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл Германаас авчирсан бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүлээлгэн өгсөн. Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс допингийн шинжилгээний хариуг өнөөдөр 14:00 цагт албан ёсоор олон нийтэд мэдээлнэ.