Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчны 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр 14.00 цагт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, “Парис 2024” Олимпын наадамд оролцох буудлага спортын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн байна.