Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, эрх бүхий лабораторид шинжлүүлэн хариуг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлэх ёстой байдаг.
Тэгвэл дээрх 48 тамирчнаас авсан сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн бөгөөд 48 цагийн дотор шинжилгээний хариу гарах ёстой бөгөөд өнөөдөр хариуг албан ёсоор задлах талаар холбогдох албаныхан мэдээлж буй.
Сонирхуулахад, тамирчид бэлдсэн сорьцын сав, уух усыг тамирчин өөрөө сонгоно. Сорьц өгөх үйл ажиллагааг хяналтын ажилтнаас гадна тагнуул, цагдаа, АТГ-ын төлөөлөл байж шалгадаг бөгөөд тамирчин өөрөө бүрэн бүтэн байдлыг шалгаж, лацадна. Допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын дагуу тамирчин хүн өөрийн биед хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх үүрэгтэй байдаг аж.