“Торгоны зам” олон улсын авто РАЛЛИ Дундговь аймагт бариа хийжээ

 “Торгоны зам” олон улсын авто РАЛЛИ Дундговь аймагт бариа хийжээ

“Торгоны зам” авто ралли энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын Томск хотоос эхлэн баруун Монголын нутгаар дамжин 10 дахь өдрийн гараагаа өнөөдөр Өвөрхангай аймгаас эхэлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сумдаар уралдан, Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт бариа хийлээ.

Тэмцээнд зургаан улсын тамирчид, 110 гаруй техниктэй уралдаж байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож байгаа юм. Тус уралдаан маргааш буюу долоодугаар сарын 15-ны 06.00 цагт Сайнцагаан сумаас эхэлж, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутгаар уралдан, Төв аймгийн Зуунмод суманд бариа хийснээр уралдаан өндөрлөнө.