ФОТО:  Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук айлчлалынхаа үеэр гэр бүлийн хамт Монголын говиор аялжээ

ФОТО: Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук айлчлалынхаа үеэр гэр бүлийн хамт Монголын говиор аялжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатан Жэцүн Пэма Ванчукийн хамтаар манай улсад энэ сарын 08-15-ны өдрүүдэд айлчлал хийсэн бөгөөд өнөөдөр нутаг буцсан.

Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ хугацаанд Үндэсний их баяр наадам үзэж сонирхож, гэр бүлийн хамтаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Чингис хааны музейд морилсон билээ.  Тэрбээр  Монголд төрийн айлчлал хийж буй анхны хаан юм. Өмнө нь Монгол Улсад Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито угсаа залгамжлах хунтайж байхдаа 2007 онд, Эдинбургийн гүн Хунтайж Филипп буюу Хатан хаан Элизабет агсны нөхөр 1997 онд ирж байжээ.

Тэгвэл Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхоод, дараа нь Монголын говь нутгаар гэр бүлийн хамт аялжээ. Учир нь олон нийтийн сүлжээнд, "Бутаны улсын хатан Жэцүн Пэма Ванчук уржигдар /2024.07.13/ 34 нас хүрч, төрсөн өдрөө Өмнөговь аймагт байрлах "Three camel lodge" гэх амралтын газар тэмдэглэсэн" гэх мэдээллийг нийтэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Мөн түүнтэй хамт говь нутгаар аялсан монгол зурагчин дараах зургуудыг нийтэлсэн байна.