ШУУРХАЙ: Бутаны хааны Монголд хийсэн төрийн айлчлал өндөрлөж, тэд нутаг буцлаа

ШУУРХАЙ: Бутаны хааны Монголд хийсэн төрийн айлчлал өндөрлөж, тэд нутаг буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатан Жэцүн Пэма Ванчукийн хамтаар манай улсад энэ сарын 08-15-ны өдрүүдэд айлчлал хийж, өнөөдөр нутаг буцлаа.

Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ хугацаанд Үндэсний их баяр наадам үзэж сонирхож, гэр бүлийн хамтаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Чингис хааны музейд морилсон билээ. Тэрбээр  Монголд төрийн айлчлал хийж буй анхны хаан юм. 

Мөн хоёр улс соёл, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн салбарт хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бол өнөөдөр буюу долдугаар сарын 15-ны өдөр Бутаны цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук албан ёсоор төрийн айлчлалаа өндөрлүүлж, нутаг буцлаа.