Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2024 оны долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, баруун хажуугаас эхтэй Туул /Босгийн гүүр- Заамар/, Сэлбэ, Тэрэлж, Хангай нуруунаас эхтэй Идэр, Онги, Чигэстэй, Богд, Хөвсгөлийн уулсаас усжих Шишхэд, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см, Үүр гол Цагаан-Үүр сум орчимд 65 см тус тус нэмэгдсэн байна.

Хэрлэн /Чойбалсан/, Буянт, Хархираа, Туул /Лүн/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см,  Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай байна. Маргааш буюу долоодугаар сарын 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Эг гол Хантай баг орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.