Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн замд ноцтой осол гарч хоёр иргэн нас барсан байна. Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт осол гарчээ. Иймд холын замд гарч байгаа иргэд баталгаат зам гүүрээр зорчиж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөлөө.