ШУУРХАЙ: О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг МҮОХ-ноос алдаатай явуулснаас болж, тэдний 10 метрийн хийн буудлагын төрөл "Парис 2024" зуны олимпоос хасагджээ

ШУУРХАЙ: О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг МҮОХ-ноос алдаатай явуулснаас болж, тэдний 10 метрийн хийн буудлагын төрөл "Парис 2024" зуны олимпоос хасагджээ

Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчины 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон байна. 

Тодруулбал, урт бууны 50 метрийн зайн төрлөөр "Парис 2024" олимпын эрх аваад байсан О.Есүгэн, Н.Баяраа нарын олимпод оролцох 10 метрийн хийн буудлагын эрхийг нь хассан байна. Учир нь Монгол Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос "Парис 2024" зуны олимпын эрх аваад байсан О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг Олон Улсын олимпын хороо руу алдаатай, дутуу явуулснаас болж манай хоёр тамирчны буудлагын нэг төрөл нь энэ удаагийн олимпоос хасагдсан байна. Харин О.Есүгэн, Н.Баяраа нар энэ өдрүүдэд Австри улсад олимпын бэлтгэл сургуулилтаа хангаж байжээ. Өдгөө МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг ажиллаж байгаа юм. Сонирхуулахад, буудлагын төрөлд О.Есүгэн, Н.Баяраа, Э.Даваахүү нар “Парис 2024” зуны олимпын эрх аваад байсан бөгөөд өдгөө Э.Даваахүү олимпийн бүх төрөлдөө оролцохоор болоод байгаа аж.