Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд 128 бөх үлдсэн бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Тариат сумын харьяат, Цэргийн заан Ө.Батсуурийг, Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурь Булган аймгийн Тэшиг сумын харьяат Аймгийн заан О.Мөнх-Ирээдүйг, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, Аймгийн харцага Ж.Энхбаатарыг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр Төв аймгийн Баян сумын харьяат Аймгийн арслан Д.Батсүхийг, Улсын арслан Ц.Содномдорж аймгийн харцага н.Балжиннямыг тус тус амлаад байгаа юм.