ВИДЕО: Унаачгүй айргийн тавд хурдалсан Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Даваадоржийн хул морийг таван байр ухраалаа

ВИДЕО: Унаачгүй айргийн тавд хурдалсан Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Даваадоржийн хул морийг таван байр ухраалаа

Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан болж, хурдан морьд барианы зурхайд орж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

ВИДЕО: 

Уралдаанд нийт 191 их насны морьд уралдсанаас Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь аман хүзүүдлээ. Харин Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул уяач П.Батсайханы халтар морь айргийн гуравт орж ирлээ. Айргийн дөрөвт, Архангай аймгийн Хотонт сумын Тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн урагшаа халзан хүрэн морь хурдалсан юм. Харин айргийн тавд унаачгүй морь буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Б.Даваадоржийн хул морь хурдалсан.

Үүний дараа Үндэсний их баяр наадмын Их насны уралдаантай холбоотойгоор Хурдан морины комиссоос мэдээлэл өглөө. Энэ үеэр Их насны уралдаанд унаачгүй айргийн тавд орж ирсэн Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Даваадоржийн хул морийг хуулийн дагуу таван байр ухрааж, 10-т орсноор тооцлоо.

ҮЗЭХ: