Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан болж, хурдан морьд барианы зурхайд орж ирлээ.
Уралдаанд нийт 191 их насны морьд уралдсанаас Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь аман хүзүүдлээ. Харин Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул уяач П.Батсайханы халтар морь айргийн гуравт орж ирлээ. Айргийн дөрөвт, Архангай аймгийн Хотонт сумын Тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн урагшаа халзан хүрэн морь хурдалсан бол Айргийн тавд, нийслэлийн Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь хурдалж, наадамчин олныг баясгалаа.