ФОТО: Үндэсний их баяр наадамд зодоглож буй бөхчүүдийн эргэн тойронд

ФОТО: Үндэсний их баяр наадамд зодоглож буй бөхчүүдийн эргэн тойронд

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.

Хүчин бөхийн нэгийн даваанд уламжлал ёсоор 512 хүчтэн зодоглоно. Үүнээс улсын цолтой 98, аймаг, цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 40 гаруй бөх барилдахаар бүртгүүлсэн. Мөн энэ удааг хүчит бөхийн барилдаанд Аварга цолтой таван бөх байна. Нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөх билэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх, Хөдөлмөрийн баатар, улсын дархан аварга Г.Өсөхбаяртай Төв аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн залуу бөх н.Цолмонбаяртай, Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Сүлд" биеийн тамир спортын хорооны бөх, Монгол Улсын даян аварга Н.Батсуурьтай Өмнөговь аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн залуу бөх н.Молор-Эрдэнэ, Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгстэй Төв аймгийн Бүрэн сумын харьяат Хилийн цэргийн 0247 дугаар ангийн бөх н.Дашзэвэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяртай залуу бөх н.Өсөх-Эрдэнэ барилдлаа.

ФОТО: