Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Үндсэний их баяр наадмын өдрүүдээр буюу өнөөдөр /2024.07.11/-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, маргааш /2024.07.12/ Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
