Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук Чингис хааны Үндэсний музейд зочилж, "Хүндэтгэлийн дэвтэр"-т сэтгэлийн үгээ бичиж үлдээлээ

Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук Чингис хааны Үндэсний музейд зочилж, "Хүндэтгэлийн дэвтэр"-т сэтгэлийн үгээ бичиж үлдээлээ

Монгол Улсад айлчил буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийн хамтаар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо. Тэднийг тус музейн захирал С.Чулуун угтан авч (2024.07.10) музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт музейн танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, Чингис хаан Үндэсний музейн "Хүндэт дэвтэр"-т сэтгэлийн үгээ бичин, гарын үсгээ зурж үлдээсэн нь түүх болон үлдлээ.