Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүнээр томилж ажиллуулах хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн талаар онцлоод, шинээр томилогдох сайд нарын нэрсийг дуудлаа.

  1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар Л.Гантөмөр,
  2.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан,
  3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Т.Доржханд,
  4. Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал,
  5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээ хариуцсан Үндэсний хорооны даргаар Э.Одбаяр,
  6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны даргаар А.Эрдэнэбүрэн,
  7.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга,
  8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг,
  9.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Жавхлан,
  10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл,
  11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан,
  12.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар С.Бямбацогт
  13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
  14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдаар П.Наранбаяр
  15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Л.Энх-Амгалан,
  16.  Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
  17. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номин,
  18. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ж.Батзориг
  19. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
  20. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү,
  21. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
  22.  Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан нарыг тус тус томилж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Ингээд шинээр томилогдон ажиллах Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Хамтарсан Засгийн газар байгуулагдсан юм. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үзэг зурлаа. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан чуулганы үйл ажиллагааг хаав.