ТОЙМ: Хэнтийн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Баатархүү, Увсын Л.Гантөмөр, С.Амарсайхан, Говь-Алтайн гаралтай Ч.Номин, Завханы Э.Одбаяр нар ЗГ-ын гишүүн болов

ТОЙМ: Хэнтийн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Баатархүү, Увсын Л.Гантөмөр, С.Амарсайхан, Говь-Алтайн гаралтай Ч.Номин, Завханы Э.Одбаяр нар ЗГ-ын гишүүн болов

УИХ-ын 126 гишүүнтэй чуулганы анхдугаар хуралдааны төгсөлд “Хамтарсан Засгийн газар”-ын бүтцийн тухай болон бүрэлдэхүүний тухай хуулийг төслийг баталж, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараа томилж, хамтарсан Засгийн газрын гишүүд өнгөрөгч шөнө /2024.07.09-10/ парламентад тангараг өргөлөө. 

Учир нь Үндсэн хуулийн 39.4-д 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Тодруулбал, Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлөх эрх нь зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм. 

Засгийн газрын бүрэлдэхүүнд; 

  1.    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /МАН/

Шадар сайдууд;

  1. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр /АН/
  2. Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан /МАН/
  3. Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд /ХҮН/

ЗГХЭГ-ын дарга;

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал /МАН/

Яамгүй сайдууд;

  1. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр /АН/
  2. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн /АН/
  3. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга /МАН/

Үндсэн чиг үүрэгтэй яамдууд;

  1. Гадаад харилцааны яамны сайдаар Б.Батцэцэг /МАН/
  2. Сангийн яамны сайдаар Б.Жавхлан /МАН/
  3. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамны сайдаар О.Алтангэрэл /АН/

Чиглэлийн яамдууд;

  1. Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайдаар Ч.Номин /МАН/
  2. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайдаар Ц.Туваан /АН/
  3. Батлан хамгаалах яамны сайдаар С.Бямбацогт /МАН/
  4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаар С.Одонтуяа /АН/
  5. Боловсролын яамны сайдаар П.Наранбаяр /ХҮН/
  6. Гэр бүл, хүний хөгжлийн яамны сайдаар Л.Энх-Амгалан /МАН/
  7. Зам, тээврийн хөгжлийн яамны сайдаар Б.Дэлгэрсайхан /МАН/
  8. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдаар Ж.Батсуурь /АН/
  9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Ж.Энхбаяр /МАН/
  10. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайдаар Ц.Баатархүү /АН/
  11. Эрчим хүчний яамны сайдаар Б.Чойжилсүрэн /МАН/
  12. Эрүүл мэндийн яамны сайдаар Т.Мөнхсайхан /МАН/

-ХЭНТИЙ, УВС АЙМГИЙН ГАРАЛТАЙ НИЙТ ЗУРГААН ГИШҮҮН ЗГ-ЫН САЙДААР ТОМИЛОГДЖЭЭ-

Тодруулбал, УИХ-д 68 суудал авсан МАН-д 12 сайд, 42 суудалтай АН-д 8 сайд, найман суудалтай ХҮН намд хоёр сайдын албан албан тушаал оногдож байна. Нөгөөтэй “Улаанбаатар хотын харьяат хүн гэж бараг байхгүй аав, өвөө аль нэг аймгаас гаралтай” гэх үг ч бий. Иймд хамтарсан Засгийн газрын сайд нарын харьяалагдах аймгуудаар тоймлож үзвэл Хэнтий аймгийн гаралтай Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Ц.Баатархүү нарын гурван сайд, Увс аймгаас гаралтай Л.Гантөмөр, С.Амарсайхан, Б.Чойжилсүрэн гэсэн гурван сайд, Дархан-Уул аймгаас гаралтай Б.Тулга, Б.Жавхлан нарын хоёр сайд, Говь-Алтай аймгаас гаралтай Ч.Номин, Ж.Энхбаяр нарын хоёр сайд бусад сайд нар нь Завхан, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Ховд, Архангай, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар гэсэн аймгаас гаралтай тус бүр нэг сайд байна. Харин ХҮН намын сайд нар болох Т.Доржханд, П.Наранбаярын эцэг, эхийн түүх тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайдаар Ч.Номингийн аав Л.Чинбат нь Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн нэгэн юм.

Тодруулбал, 

  1. Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгаас гаралтай
  2. Л.Гантөмөр Увс аймгаас гаралтай
  3. С.Амарсайхан Увс аймгаас гаралтай
  4. Т.Доржханд /Тодорхойгүй/
  5. Н.Учрал Хэнтий аймгаас гаралтай
  6. Э.Одбаяр Завхан аймгаас гаралтай
  7. Р.Эрдэнэбүрэн Дундговь аймгаас гаралтай
  8. Б.Тулга Дархан-Уул аймгаас гаралтай
  9. Б.Батцэцэг Баянхонгор аймгаас гаралтай
  10. Б.Жавхлан Дархан-Уул аймгаас гаралтай
  11. О.Алтангэрэл Өвөрхангай аймгаас гаралтай
  12. Ч.Номин Говь-Алтай аймгаас гаралтай
  13. Ц.Туваан Төв аймгаас гаралтай
  14. С.Бямбацогт Ховд аймгаас гаралтай
  15. С.Одонтуяа Архангай аймгаас гаралтай
  16. П.Наранбаяр /Тодорхойгүй/
  17. Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгаас гаралтай
  18. Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгаас гаралтай
  19. Ж.Батсуурь Сүхбаатар аймгаас гаралтай
  20. Ж.Энхбаяр Голь-Алтай аймгаас гаралтай
  21. Ц.Баатархүү Хэнтий аймгаас гаралтай
  22. Б.Чойжилсүрэн Увс аймгаас гаралтай
  23. Т.Мөнхсайхан /Тодорхойгүй/

-УИХ-ЫН 5 ДУГААР ТОЙРГООС СОНГОГДСОН ГУРВАН ГИШҮҮН, АН-ЫН ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ДӨРВӨН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДААР ТОМИЛОГДЖЭЭ-

Хамтарсан Засгийн газрын сайд нар УИХ-ын тойргоос авч нь үзвэл, УИХ-ын 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас сонгогдсон Б.Батцэцэг, О.Алтангэрэл, УИХ-ын 2 дугаар тойрог буюу Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, УИХ-ын 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, УИХ-ын 5 дугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас сонгогдсон Б.Жавхлан, Ц.Туваан, Ж.Энхбаяр, УИХ-ын 6 дугаар тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын 7 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгаас сонгогдсон Р.Эрдэнэбүрэн, Б.Дэлгэрсайхан, УИХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон П.Наранбаяр, УИХ-ын 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс сонгогдсон Ц.Баатархүү, Н.Учрал, УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Ч.Номин, УИХ-ын 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүргээс сонгогдсон Т.Мөнхсайхан, УИХ-ын 13 дугаар тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүргээс сонгогдсон С.Амарсайхан нарын тойргоос сонгогдсон нийт 17 гишүүн Засгийн газрын гишүүн болж байна. Харин МАН-ын жагсаалтаас парламентад сонгогдсон Б.Тулга, АН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон Л.Гантөмөр, Э.Одбаяр, С.Одонтуяа, Ж.Батсуурь нар, ХҮН намын жагсаалтад бичигдэж парламентад сонгогдсон Т.Доржханд нарын нийт 6 гишүүн хамтарсан Засгийн газрын гишүүнээр томилогдож байна.