О.Цогтгэрэл: Хуралдах гэж гурилдаж байна. Асуулт асуух гэхээр УИХ-ын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч байхгүй байна

О.Цогтгэрэл: Хуралдах гэж гурилдаж байна. Асуулт асуух гэхээр УИХ-ын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч байхгүй байна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулж хэлэлцүүлэг эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа даргалж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Засгийн газрын бүтцийн тухайд томилогдох хүнийг ярьчхаад бүтцийн зарчмаа ярьж байгаа нь буруу. Ерөнхий сайд нь бүтцээ танилцуулах гээд орж ирж байхад олонхын бүлэг нь баахан үг хэлж, санал оруулах юм. Сумын ИТХ ч ийм болдоггүй шүү. Хүнд зориулсан бүтэц хийгээд байж болохгүй. Ерөнхий сайд өвдөлт мэдэрнэ гэж байсан тэгвэл энэ өвдөлтөө мэдрээд өөрчлөлтийг хийж чадах юм уу гэж асуух гэж байхад орж ирэхгүй юм аа" гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хуралдаан хийх гэж гурилдаж байгаа юм биш үү. Асуулт асуух гэхээр УИХ-ын дарга нь байхгүй, Ерөнхий сайд нь байхгүй. Дэд дарга нь даргалаад явах юм байна. Ерөнхий сайдаас асуулт асуумаар байна. Орж ирэхгүй юм. Мэргэжлийн хяналтын байгууллага гэсэн бүтэц байхгүй болсон. Одоо өөрөө хийгээд, хянаад явах юм уу" гэлээ.

ҮЗЭХ: