ШУУРХАЙ: Өнөө шөнөдөө багтаж сайд нарыг томилж, тангараг өргүүлэхээр хэлэлцэж байна

ШУУРХАЙ: Өнөө шөнөдөө багтаж сайд нарыг томилж, тангараг өргүүлэхээр хэлэлцэж байна

Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор тун удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яамдуудын сайд нараа УИХ-ын чуулганд танилцуулах юм.

Ерөнхий сайдын зүгээс зарим яамдын нэрийг өөрчилж, 23 яам бүхий ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьсан. Улмаар гишүүдийн олонх нь зарим яамдын нэрсийг хуучин хэвэнд нь байлгах нь зүйтэй гэж үзсэн тул ТББХ хуралдаж, зарим яамдын нэрсийг хуучин хэвээр үлдээхийг дэмжсэн. Тухайлбал Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд тусгасан “Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд” гэдгийг “Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэж өөрчлөх, “Гэр бүл, хүний хөгжлийн сайд” гэснийг “Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд” гэж, “Зам, тээврийн хөгжлийн сайд” гэснийг “Зам, тээврийн сайд гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн тун удахгүй УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ. Улмаар өнөө шөнөдөө багтаж Засгийн газрын бүтцийг баталж, шинэ сайд нарыг тангаргийг өргүүлэх хүлээлттэй байна.