Б.Энхбаяр: Цөөн хэдэн даргын баталсан журмаар ард түмний мандатын эрхийг хязгаарлаж болохгүй

Б.Энхбаяр: Цөөн хэдэн даргын баталсан журмаар ард түмний мандатын эрхийг хязгаарлаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи /2024.07.09/ хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -126 гишүүнтэй парламентын дэг, тоглоомын дүрэм ойлгомжтой байж, олонхоор дэмжигдсэн байж ардчилсан байдлаа хадгална. Сая бүлгүүдээс 4, 4 гишүүн индер дээр гарч үг хэлнэ гэдэг, тоо минутын хязгаар УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан журмаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, олонх хүлээн зөвшөөрч, хууль болж батлагдаагүй 10 даргын зургаан зөвшөөрсөн журмаар ард түмний төлөөллийн мандатын эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ хүлээн зөвшөөрөгдөхгүй. УИХ-ын гишүүн журамд бус хуульд захирагдана. Дэгийн хуульд УИХ-ын чуулганы танхимд бүлэг бүлгээс дөрвөн гишүүн үг хэр хугацаанд хэлэх нь энэ хуульдаа өөрчлөлт оруулж, олонхоороо батална гэсэн саналтай байна. 

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Хүлээн зөвшөөрсөнд тооцохгүй бол хуучин дэгээрээ явах уу.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Х.Ганхуяг гишүүн 76 гишүүний нэг байхдаа Дэгийн тухай хуулийг баталсан. Өнөөдөр дэг дөнгөж хэрэгжиж эхэлж байхад нэг удаа үг хэлээгүй нь төлөө парламентад хийж буй өөрчлөлтийг үгүйсгэх байдлаар үг хэлэх нь зохимжгүй. Б.Энхбаяр гишүүн дөрвөн гишүүн цагийн хязгаартай үг хэлсэн гэлээ. Мэдээлэл дутуу байж магад. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, долоон төрлийн хугацаатайгаар хууль хэлэлцэхээр заасан. Гишүүдийн асуулт асуух хугацааг 240 минут, хариулт өгөхөд 160 минут гээд хууль хэлэлцэхэ 400 минутаар хэлэлцэнэ. Ингээд 50, 50 минутын өөрчлөлтөөр явж, гишүүд 60 минут асуулт асууж, хариултыг 40 минутад өгнө. Хэлэлцэх хууль том багаас хамаарч, хугацааг зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Бүлэгтэй улс төрийн намуууд бүлгээ төлөөлж үг хэлэх хүмүүсийн нэрсийг гаргана. МАН-ын бүлгийн гишүүдийн тоо хугацаанаас хамаарч 22-5 минут, АН-ын гишүүдийн тоо 27-2 минутад үг хэлж, асуулт асууна. Дэгийн асуудлыг хөндөхөөс илүү туршиж үзэх шаардлагатай. Өөрчлөлт оруулбал ажлын хэсэг байгуулах талаар ярилцсан.