Л.Оюунболдын барилдах эрхийг сэргээгээгүй тул энэ жилийн наадамд барилдахгүй

Л.Оюунболдын барилдах эрхийг сэргээгээгүй тул энэ жилийн наадамд барилдахгүй

Улсын арслан Э.Оюунболд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртэж байсан билээ. Гэсэн ч "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс "допинг илэрсэн" гэх үндэслэлээр Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь найман жилээр хассан юм.

Харин Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр/2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наадамд допингтой бөхчүүд барилдах эсэх асуудал үүсэж, Тиймээс МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс нь өчигдөр /2024.07.08/ 15.00 цагт хуралдаж, улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэхээр болсон. Гэвч хурлын бүрэлдэхүүн бүрдээгүйн улмаас хурал хойшилсон юм. Учир нь Барилдах эсэхийг сэргээх эсэх хуралд хуульч, эмч нараас бүрдсэн таван хүн оролцох аж. Үүнд тус комиссын дарга хуульч П.Мөнхжаргал, эмч О. Амгаланхүү, хуульч, өмгөөлөгч Ж. Эрдэнэбаяр,  тамирчин байсан Д.Золбаяр, эмч  Д.Нямдорж нар багтаж байна.

Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооны Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр хуралдаж, улсын арслан Э.Оюунболдыг үндэсний их баяр наадмаар барилдуулах эсэхийг хэлэлцэж, түүний барилдах эрхийг сэргээгээгүй байна. 

Ингэснээр Улсын арслан Э.Оюунболд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдалгүй өнжихөөр болов.