Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын зөвлөл хэлэлцээд, асуулт асуух хугацааг 60 минут, хариултыг 40 хүртэл минут гэж тогтсон

Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын зөвлөл хэлэлцээд, асуулт асуух хугацааг 60 минут, хариултыг 40 хүртэл минут гэж тогтсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи /2024.07.09/ хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын Д.Амарбаясгалан "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Дэгийн тухай хуулийн 9.4 заалтаар тухайн хэлэлцэж буй хууль тогтоомжийг хэлэлцэн баталж, тэр хугацаанд улс төрийн намын бүлэг, бүлэггүй намын төлөөлөлд хувь тэнцүүлэн хуваарилах замаар үг хэлүүлж байгаа. Энэ хуулийг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцээд, асуулт асуух хугацааг 60 минут, хариултыг 40 хүртэл минут гэж тогтсон. МАН-ын бүлэгт 32 минут, АН-ын бүлэгт 20, бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд найман минут хуваарилж байгаа. Энэ дагуу МАН-аас тус бүр зургаан минутаар таван гишүүн, АН-аас таван гишүүн дөрвөн минут хэлэх үг ирсэн. Бүлэгт харьяалагдаагүй хоёр гишүүн тус бүр дөрвөн минутаар үг хэлж, асуулт асууна" гэлээ.