Л.Мөнхбаясгалан: Би сайд болохгүй. Надад туршлага, сонирхол байхгүй /ВИДЕО/

Л.Мөнхбаясгалан: Би сайд болохгүй. Надад туршлага, сонирхол байхгүй /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.07.08/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг өнөөдөр /2024.07.09/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар танилцана.

Гэвч хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН нам нь аль нам нь ямар яамаа авах, хэнийг сайдаар томилох зэргээ эцэслэн шийдээгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүрэлдэхүүнийг нэгтгэж байгаа аж. Уг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрвэл МАН-ын Удирдах зөвлөл, намуудын бүлэг, байнгын хороо, чуулган хуралдаж танилцах юм. 

ВИДЕО: 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа. Тэрбээр, Эмэгтэй квотоос АН нэг сайд авъя гэдэг саналыг АЭХ бүлгийн эмэгтэйчүүд зүгээс гаргаж саналаа бичгээр өгсөн. Тэрнээс биш тойргоос сонгогдсон хоёр эмэгтэй гэх мэт тухайлсан зүйл байхгүй. Миний хувьд сайд болохгүй. Тийм туршлага ч байхгүй, сонирхол ч байхгүй. Одоо бид ЗГ-ын бүтцийг батална. Түүний дараа бүлэг хуралдаж сайд нараа томилно.Өнөөдөртөө бол дуусна” гэлээ.