Х.Болормаа: Надад сайд болох санал ирсэн. Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа дэмжээгүй учраас татгалзсан /ВИДЕО/

Х.Болормаа: Надад сайд болох санал ирсэн. Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа дэмжээгүй учраас татгалзсан /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.07.08/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг өнөөдөр /2024.07.09/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар танилцана.

Гэвч хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН нам нь аль нам нь ямар яамаа авах, хэнийг сайдаар томилох зэргээ эцэслэн шийдээгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүрэлдэхүүнийг нэгтгэж байгаа аж. Уг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрвэл МАН-ын Удирдах зөвлөл, намуудын бүлэг, байнгын хороо, чуулган хуралдаж танилцах юм. 

ВИДЕО: 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болормаагаас тодрууллаа. Тэрбээр, “Хамтарсан засгийн газарт орохыг би хувьдаа эсэргүүцсэн. Гэхдээ манай Ардчилсан нам ҮБХ-ы хурлаа хуралдуулаад бүлгээр оруулж дээрх санал дэмжигдсэн учир бид хамтарсан засгийн газарт орох гэж байна. Эмэгчүүдийн квотын хувьд бид Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоороо болон их хуралд орсон 10 эмэгтэй гишүүн ярилцаад хоёр сайдыг чиглэл хариуцсан сайд болгох саналыг намын даргад хүргүүлсэн. Асуудал яригдаж байгаа. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Мөн сайд болох санал ирсэн ч би хамтарсан засгийн газрыг дэмжээгүй учир татгалзсан” гэлээ.