LIVE: Чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ

LIVE: Чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр өргөн барьсан. Тодруулбал, тэрбээр Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлсон. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр /2024.07.09/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Тэгвэл яг одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

ШУУД: 

Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц:

1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7. Батлан хамгаалах яам;
8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9. Боловсролын яам;
10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11. Зам, тээврийн хөгжлийн яам;
12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн:

1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд;