УИХ 11 Байнгын хороотой ажиллах бөгөөд энэ үндсэн дээр УИХ-ын зарим Байнгын хороо хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
- Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар;
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Буланы Бейсен;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрам;
- Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар;
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргал;
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лутаагийн Энхнасан;
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ренчинбямбын Сэддорж нар анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус, тус сонгогдов.