Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.07.08/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг өнөөдөр /2024.07.09/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар танилцана.
Гэвч хамтарсан Засгийн газарт ажиллах МАН, АН, ХҮН нам нь аль нам нь ямар яамаа авах, хэнийг сайдаар томилох зэргээ эцэслэн шийдээгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүрэлдэхүүнийг нэгтгэж байгаа аж. Уг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрвэл МАН-ын Удирдах зөвлөл, намуудын бүлэг, байнгын хороо, чуулган хуралдаж танилцах юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр " Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хэлэлцсэний дараа хэнийг аль яаманд сайдаар томилох асуудлыг хэлэлцэх гэж байна. Нэлээн хэдэн хүний нэр яригдаж байна. Сайд болох хүмүүсийн дунд миний нэр яригдаж байгаа нь үнэн" гэлээ.
ВИДЕО: