УИХ-ын чуулган долдугаар сарын 5-ны өдөр хуралдаж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Улмаар өнөөдөр /2024.07.09/ байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгож байна.
Тухайлбал, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж даргаа сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгохыг гишүүдийн олонх нь дэмжив. МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахаар болсонтой холбогдуулан УИХ-ын удирдлагын бүтцэд ч ийнхүү хамтран ажиллаж байгаа аж.
С.Ганбаатар гишүүний удирдах Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүн:
- М.Бадамсүрэн,
- Э.Батлут,
- Г.Лувсанжамц,
- Д.Үүрийнтуяа,
- Д.Энхтүвшин,
- П.Ганзориг,
- Ж.Золжаргал,
- Б.Пүрэвдаваа,
- Ц.Даваасүрэн,
- Б.Чойжилсүрэн,
- Д.Батбаяр,
- Х.Жангабыл,
- М.Энхцэцэг,
- Б.Тулга
- Л.Мөнхбаясгалан
- П.Мөнхтулга,
- С.Одонтуяа,
- Г.Очирбат,
- Б.Пунсалмаа,
- Д.Энхтуяа.