"Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой" гэж наадмын нээлтийн үгэндээ цохож хэлэхийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар Ерөнхийлөгчөөс хүсчээ

"Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой" гэж наадмын нээлтийн үгэндээ цохож хэлэхийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар Ерөнхийлөгчөөс хүсчээ

Энэ сарын 11-13-ны өдөр Үндэсний их баяр наадам болно. Энэ жил Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож буй. 

Тэгвэл баяр наадмыг тохиолдуулан ИЗНН-ын дарга Б.Батбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргажээ. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч та Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Үндэсний их баяр наадмыг нээж ард түмэндээ хандан хэлэх үгэндээ Ардчилсан хувьсгалын үнэ цэнээр бий болсон шинэ төрт ёсны түүхэн он цаг болох "Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой"-г цохон тэмдэглэж, ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхийг хичээнгүйлэн хүсье" гэжээ.