Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо орно

Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо орно

11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд нутгийн төв хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Харин Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 10, 11-нд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, 12-нд бороо, 13-нд бага зэргийн бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 12, 13-нд өдөртөө бага зэрэг сэрүүсч шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.