Л.Гантөмөр: Эвслийн Засгийн газар гэхгүй Хамтарсан Засгийн газар гэж нэрлэнэ

Л.Гантөмөр: Эвслийн Засгийн газар гэхгүй Хамтарсан Засгийн газар гэж нэрлэнэ

Өчигдөр /2024.07.07/ орой болсон АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд хуралдаж, Засгийн газарт орж ажиллахыг 92 нь дэмжсэн. Харин зарим гишүүд нь "танхимаар хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой" гэсэн шүүмжилсэн байр суурийг илэрхийлж буй.

Тэгвэл АН-ын тус хурлын үеэр Л.Гантөмөр хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг гишүүдээсээ гуйсан байна. Тэрээр хэлсэн үгэндээ, "Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ хийх ёстой. Намтайгаа эргэх холбоог бодиттой болгож, хамаатан саднаа ажилд томилохыг хязгаарлаж, намын бодлогын зөвлөлийн гишүүдийг дэргэд нь ажиллуулна. Санал хураалтын дүн эерэг гарна гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн Л.Гантөмөр тус хурлынхаа үеэр, "Эвсэл"-ийн гэхгүй "хамтарсан Засгийн газар" гэж нэрлэнэ хэмээжээ.