"Ч.Хүрэлбаатарын оронд Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар Л.Гантөмөрийг болно" гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ

"Ч.Хүрэлбаатарын оронд Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар Л.Гантөмөрийг болно" гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ

Өнөөдөр /2024.07.08/ Төрийн ордонд Монголын Эдийн засгийн 14 дэх удаагийн форум болж байна. Харин тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэх үеэрээ, "АН хамтарсан Засгийн газарт орж ажиллахаар гарын үсэг зурагдсан тохиолдол Л.Гантөмөр Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд болно" гэж мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан бөгөөд тэрээр УИХ-ын сонгуульд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн тойрогт нэр дэвшээд ялагдсан юм.