Туркийн хамгаалагч авто гоол оруулснаар Нидерландын шигшээ баг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Туркийн хамгаалагч авто гоол оруулснаар Нидерландын шигшээ баг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Берлин хотноо болж буй "Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2024" тэмцээний шөвгийн наймын сүүлийн тоглолтод Нидерландын шигшээ баг Туркийн багийг 2:1-ээр хожиж хагас шигшээд Английн багтай учраа таарсан байна. 

Тодруулбал, Туркийн багийн хамгаалагч Самет Акайдин тоглолтын 35 дахь минутад гоолдож үүний дараа Нидерландын багийн хамгаалагч Стефан де Вриж тоглолтын 70 дахь минутад гоолдсон бол, 76 дахь минутад Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерт Мулдур авто гоол оруулснаар Нидерландын шигшээ баг Туркийн багийг 2:1-ээр хожсон байна. Сонирхуулахад, Голландын шигшээ баг 2004 оноос хойш анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарч байгаа нь энэ ажээ.