Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томиллоо

Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томиллоо

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарыг томилжээ. Харин Б.Хуягбаатарын оронд тус дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа ИТХ-ыг удирдах юм.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг тус хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байсан аж.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө