Ж.Баярмаа: Жижиг намууд сонгуулийн үед МАН-ын мөнгийг тараах туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож байгаад баригдсан /ВИДЕО/

Ж.Баярмаа: Жижиг намууд сонгуулийн үед МАН-ын мөнгийг тараах туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож байгаад баригдсан /ВИДЕО/

Өчигдөр /2024.07.06/ болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Манай улс ардчиллын, авлигын гээд олон индексээр ухарж байгаа үзүүлэлтээд гарч байгаа. Үүнийг манай Ерөнхий сайд төсөөллийн индекс гээд байгаа. Хоёрдугаарт, би тэмцээд байгаа учраас энэ ил гарч байгаа гээд байх юм. Гэтэл энэ Ардчилсан намын үеийнхээс 49 байраар ухарсан. Энэ таныг тэмцсэнээс эхлээд ил гараад буураад байгаа юм биш. Тогтвортой буурч байгаа. Ер нь бол үүнд шүүх буруутай гэх юм, гадны хүчин зүйлс буруутай гэх юм, нэг бол Ц.Элбэгдорж буруутай гэх юм. Сүүлийн үед С.Зоригийн хэргээс боллоо гэх юм. Ингээд нэг ямар нэг зүйлийн буруутай үйлдлээс болоод энэ Засгийн газар амжилтгүй ажиллаад байгаа мэт зүйл сонсогдоод байна.

Авлигын болон бусад индексийг сөрөг хүчин бус олон улсын байгууллагууд гаргадаг. Сая сонгуулиар мөн гадны байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн ирж манай улсын сонгуулийг ажигласан. Ингээд хүч тэнцвэргүй, тэгш бус гараатай гэж дүгнэсэн байна лээ. Мөн сонгуулийн үеэр тараадаг мөнгө улам ихэссэн. Жижиг намууд сонгуулийн үед МАН-ын мөнгийг тараах туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож байгаа нь баригдсан" гэв.

ВИДЕО: